← Back to archive
To: HULAN🤍6th of Jun, 2026Thank you

Сайн уу? Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. ❤️ Захиа бичихэд хэлэх зүйл их байдаг мөртлөө яг бичих гэхээр хаанаас нь эхлэхээ мэдэхгүй юм. Бодохоор бага насны минь хамгийн гоё дурсамжуудын ихэнх нь чамтай холбоотой байдаг юм байна. 4.7-ийнхоо гадаа өдөржин тоглож, орой болсон ч гэртээ орох дургүй байдаг байсан үеэ санахаар одоо хүртэл инээд хүрдэг. Тэр үед бид хоёр ийм хурдан том болно гэж төсөөлдөг ч байгаагүй байх. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл өөрчлөгдөж байна. Хүн бүр өөрийн гэсэн амьдралтай болж, завгүй болж, өмнөх шигээ байнга уулзаж чаддаггүй болсон. Гэхдээ ямар ч хугацаа өнгөрсөн байлаа гэсэн уулзаад ярьж эхлэхээр юу ч өөрчлөгдөөгүй юм шиг санагддаг хүмүүс байдаг шүү дээ. Миний хувьд чи яг тийм хүн. Үнэнийг хэлэхэд чамтай олон жил найзалж ирсэндээ их баярладаг. Хамт инээж байсан үе ч байна, бүтэн өдөр юу ч хийгээгүй мөртлөө хөгжилтэй өнгөрүүлсэн үе ч байна, бүр жижиг юмнаас болоод муудалцаж байсан үе ч байгаа байх. Гэхдээ тэр бүх зүйл одоо бодоход дурсамж болоод үлдчихжээ. Зарим хүмүүс амьдралд түр зуур орж ирээд явчихдаг бол зарим хүмүүс олон жил өнгөрсөн ч дэргэд байдаг. Чи миний хувьд тийм хүмүүсийн нэг шүү. Арван есөн насанд нь үнэхээр хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүсэж байгаа зүйлс чинь бүтэж, зорьсон зорилгодоо хүрч, өөрийн хүссэн амьдралаараа амьдраасай гэж хүсэж байна. Бас өөрийгөө хэт их ядрааж, зовоолгүй аз жаргалтай байгаарай. Чамайг аз жаргалтай байхыг харах нь л гоё байдаг шүү. Хэдий одоо хэцүү санагдаж болох ч хэсэгхэн хугацааны дараа би даваад гарчлаа ямар амархан юм бэ? гээд л байж байх болно. Угаасаа мундаг болохоор чаднаа! Болгоомжтой ажиллаарай! Бид хоёр цаашдаа ч гэсэн олон гоё дурсамж бүтээмээр байна. Олон жилийн дараа ч гэсэн одоогийнхоо тухай ярьж инээгээд сууж байдаг байгаасай гэж хүсэж байна. Дахин төрсөн өдрийн мэнд хүргэе. Чамдаа маш их хайртай шүү. ❤️

This letter moved you?

Dear you is free and independent. A coffee keeps it running.

☕ Buy me a coffee